2012-01-03
Үлэмж дархан мэргэн ах дүүс байдаг гэнэ шүү

Ах дvv vлэмж дархан мэргэд

УАШТ-д гурван удаа тvрvvлж, дөрвөн мөнгө, гурван хvрэл медаль авсан байна. УАШТ-ий ганцаарчилсан төрөлд Шинэнбаяр мөнгө, Шинэнбат хvрэл медаль авсан.

Гэр бvлээрээ шагай харвадаг айл олон. Гэхдээ нэг гэрээс гурван vлэмж дархан мэргэн төрсөн нь хуруу дарам цөөн. Үлэмж дархан мэргэн Л.Бадарчины дөрвөн хvv бvгдээрээ шагай харвадаг. Б.Шинэнбат, Б.Шинэбаяр нар аав шигээ шагайн харвааны өндөр цолд хvрсэн. Л.Бадарчин агсан амьдралынхаа 50 жилийг шагайн харваанд зориулжээ. Тэгэхдээ 30 жилийг хөдөө орон нутагт, 20 жилийг хот газар өнгөрvvлсэн гэх.

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумынхан бултаараа шагайнд дуртай байсан нь тvvнд нөлөөлсөн аж. 1979 онд Л.Бадарчин харваачийнх Зvvнхараад Төмөр замын илгээлтээр шилжиж ирсэн бөгөөд тэр цагаас “солгой” Бадарчин харваач хэмээн олноо алдаршжээ.

Б.Шинэнбат 16-тайдаа шагай харваж эхэлсэн гэх. Зvvн Хараагийн Баянсуудлын тойром, Хонхорын тойрмоос эхлээд аавыгаа дагаад шагай харвадаг байлаа. Тэр vед голчлон хөгшид л уг наадгайгаар тоглодог байсан болохоор хvvг тун хачирхана. Харин Шинэнбаяр 1992 оноос харваачдын эгнээнд багтсан аж. Харваач хvний жаргал бол хуруунаас мултарсан сум бvхэн онох. Онцлог нь тэд хэзээ онож сурснаа мэддэггvй аж. Аав нь хvvхдvvдээ дутуу тохойноос харвуулж шагайн харвааны цагаан толгой заасан учраас тэр биз ээ.

Долоо хоног оролдсоны эцэст сая л сум хасаанд дөхдөг байна. Ах дvv хоёр хоёулаа л тэмцээний гараагаа хvрэл медалиар эхэлжээ. Шинэнбатыг 1993 оны УАШТ-ийг өнжсөн жил Шинэнбаяр УАШТ-д анх оролцсон аж.

Бадарчин харваачийн бас нэгэн хvv ах нарынхаа шийрийг хатаасан харваач болох нь гэж хvмvvс ч дор нь дvгнэсэн нь мэдээж. Энэ дvгнэлт хоосон байсангvй. Шинэнбаяр Сэлэнгийн II багт харваад, багаараа хvрэл медаль авсан нь энэ. 1994 оноос I багт орж тоглосон байна. Баг нь� наадам, УАШТ-д 11 удаа байр эзэлснээс дөрөвт нь тvрvvлж, долоон удаа хоёр, гуравдугаар байр эзэлжээ. Дээр vед шагайг лам нарын тоглоом хэмээн харвахыг хориглодог байсан тэр vе улирч 1985-1990 онд оргил хөгжилдөө хvрсэн хэмээн Шинэнбат харваач өгvvлсэн юм. Чингисийн vед далны ясан дээр хонины шагай тавиад нясалж байсан тvvх ч бий.

“Шагайн харвааны спорт жинхэнэ утгаараа хөгжиж байна уу? Монгол тvмний ёс заншлыг хадгалж чадаж байна уу” гэхэд тэд “Монголын шагайн харвааны холбооны удирдлагууд энэ тал дээр ихэд анхаарч ажиллаж байгаа. Үvнд баярлаж явдаг. Сvvлийн vед шагайн уухай бараг vгvй болоод байна. Дэг ёсоор нь уухайлдаг харваач цөөрч. Уухайтай холбоотой МШХХ-ны тогтоол гарсан. Дvрмээ харваачид маань дагана гэдэгт итгэлтэй байна. Дуулах авьяастай хvн уухайлж чаддаг. Уртын дууны шуранхай, аялгуу, нугалаа уухайдаа шингэсэн байдаг. Уухай нь нарийн байдаг шиг уран нясалгаа бол vндэсний спортын техник юм” хэмээн өгvvлэв.

Ах дvv харваачдыг хvмvvс аавыгаа дууриасан уран нясалгаатай хэмээн ярьдаг юм билээ. Тэд энэ жил аавынхаа нэрэмжит шагайн харвааны тэмцээнийг Өвөрхангайд зохион байгуулсан. Бай шагнал өндөртэй энэ тэмцээнийг өнжих хvн нэгээхэн ч байгаагvй нь тодорхой. Нутаг ус, тэнгэр хангай нь ихэд баярласан биз ээ. Өвөрхангай аймгийн ЗДТГ, БТСХ, Аймгийн шагайн товчоонд баярласнаа ч тэд илэрхийлсэн юм. Өвөрхангайчууд аймгийн АШТ-ээ Бадарчин харваачийн нэрэмжит болгохоор тогтжээ.

Б.Шинэнбаяр Л.Болд ахлагчтай Улаанбаатар төмөр замын багт харвадаг. УАШТ, наадамд оролцох бvх нөхцлөөр хангадаг Төмөр замын хамт олонд талархаж явдаг аж. Өдгөө тэрбээр Төмөр замын ДС-д суралцдаг. Харин Шинэнбат БГД-ийн “будаг нь ханхалсан” шинэхэн багийг бvрдvvлээд байгаа гэнэ. Тус дvvргийн Засаг дарга Цогтбаатар ч харваачдаа анхаарч vздэг байна. Ахаасаа дvv нь� дутахгvй, өөрийн vеийн хэдэн залуусыг бэлтгэж буй. “Эхлээд яаж онох вэ гэж боддог байв. Дараа нь өөрийн багийнхнаа яаж онуулах вэ, улмаар айлыг яаж хожих вэ гэж боддог байсан бол өнөө шагайн спортыг яаж хөгжvvлэх вэ” хэмээн тунгааж явна.

Ийм бодолтой хvмvvс олон байвал шагай монголчуудыг даяарчилж чадна. Тэд шагайн хэрэгслээ бурхныхаа өмнө залдаг юм билээ. Энэ хэрээрээ хийморь лундаа өөдөө байна гэдэгт итгэх. Наадам дөхөхөөр сэтгэл хөдөлнө. Ялангуяа Шинэнбат олон жил давхисан морь шиг л болчихдог аж. Арга ч vгvй биз, олон наадмыг vдэж, уухайн тvрлэг дунд сум тавьсаар өнөөг хvрсэн юм чинь.

Дээл хувцсаа өмсөж, сум хэрэглэлээ агсахад тун өөр болчихдог гэж найз нар нь өгvvлсэн. Шагай бол зөвхөн эрчvvдийн наадгай. Энэ� утгаа алдалгvй өнөөг хvрсэн. Шагайн спортыг хөгжvvлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарвал олон тvмэн баярлах нь лавтай.

“50 гаруй багийн 500 эрийн шуранхай дор өрнөх УАШТ vнэхээр сvртэй. Шагайн харваа бол нэг талаас спорт, нөгөөтэйгvvр урлаг. Хvн бvхэн уран нясалгаа эзэмшиж чаддаггvй. Харваач хvн гараа гамнах ёстой. Гараа эвгvй дэрлэж унтсанаас сум алдах удаа ч гарч байсан” хэмээн Шинэнбаяр өгvvлсэн юм. Шагайн улирал эхэлж, тэмцээн уралдаан ч олширч байна.

Тойрмын томоохон харваа ч удахгvй болно. Эдгээр тэмцээнийг ах дvv vлэмж дархан мэргэд алгасахгvй. Шагайн харвааг дээдэлсэн буян заяандаа тэд vргэлж баярлаж явдаг юм билээ. Шагайн дунд өсч, шагай тоглон хэл, хөлд орж өнөө ч утга учраа болгосон тэдний амьдрал уухай шиг өргөн, харваа шигээ мэргэн байх болтугай.


Сэтгэгдэл:


zaluu harwaach batjargal
bi taniig hundelj yawdag shuu ih saihan yum bichsen bnaaa
Бичсэн: Зочин цаг: 12:43, 2013-01-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax